СТАНИСЛАВ ЛЕМ. Польшийн нэрт зөгнөлт зохиолч 1921 онд Украины Львов хотод польш сэхээтний гэр ьүлд төржээ. Бага залуугаасаа Ж.Верн, Эдгэр По, Карл Чапек нарын сонгодог бүтээлтэй танилцаж зөгнөлт зохиол бичих мөрөөдөлдөө хөтлөгджээ. Гуч гаруй жил уран бүтээл туурвисан ил зозиолч нөр их хөдөлмөр, гайхамшигт авьяасаараа хорь гаруй роман, тууж олон арван өгүүллэг бүтээсний дотроос «Сансрын нисэгчид», «Сезам», «Арктуураас довтолсон нь», «Йон Тихийн одны тэмдэглэл», «Эдем», «Солярис», «Оддоос буцаж ирсэн нь», «Ялагдашгүй», «Угаалгын өрөөнөөс олдсон тэмдэглэл», «Магелланы үүл» зэрэг шилдэг зохиол нь дэлхийн 30 гаруй оронд орчуулагдан хэвлэгджээ. Түүний «Эрхэм Жон та хун мөн үү», «Юм бүхэн үрэгдэхийн даваан дээр», «Жоом» зөгнөлт зохиолуудыг нь манай уншигчид эх хэл дээрээ амтархан уншсан билээ.

С.Лемийн уран бүтээлийг үнэлж английн нэрт зөгнөлт зохиолч, профессор А.Кларк: «... Станислав Лем орчин үеийн нэрд гарсан зөгнөлт зохиолч аргагуй мөн. Түүний зохиол бүтээлийг уншихад сэтгэлийн жаргал эдэлдэг юм» гэжээ.

Лхагваажав Б.Зохиолчдын тухай товчхон // Луу цаг. – Улаанбаатор: Улсын хэвлэлийн газар, 1989. – Г. 290.

 

© 1989 Лхагваажав Б., текст