ГЕОРГИЙ ИССИФОВИЧ ГУРЕВИЧ. Москвагийн архитекторчийн гэрт 1917 онд төржээ. Түүний анхны өгүүллэг 1946 онд хэвлэгдэв. Зохиолууд нь европын орнуудаас гадна Энэтхэг, Япон, Хятад, Солонгос болон Монголд хэвлэгдсэн юм. Түүний «Зургаа дахь тэнгис төрж гарсан нь» (1960), «Бид нарны системээс» (1965), «Темпоград» (1980), «Чанх дээр» (1985) романууд ьолон олон арван тууж, өгүүллэгүүд нь унишгчдын анхаарлыг ихэд татдаг юм.

Г.Гуревичийн үзгээр шинжлэх ухааны уран зөгнөлийн тухай утга зохнол судлалын хоёр ном бичигджээ. 1967 онд бичсэн «Зөгнөлт ертөнцийн газрын зураг», 1983 онд бичсэн «Шинжлэх ухааны уран зөгнөлийн ярилцлага» гэдэг номууд нь сонирхолтой бөгөөд уран зөшнөлийн талаар бүх талын дүгнэлт хийсэн тодорхой чиглэлийн утга зохиолын төрөл юм.

 

Лхагваажав Б.Зохиолчдын тухай товчхон // Луу цаг. – Улаанбаатор: Улсын хэвлэлийн газар, 1989. – Г. 291.

 

© 1989 Лхагваажав Б., текст